Видео мэдээ

Сүүлийн үеийн видео мэдээ, тайлбарууд

Гишүүн байгууллагууд

Манай холбоонд нэгдсэн мэргэжлийн байгууллагууд

Гишүүнчлэлийн давуу тал

Манай гишүүдийн олж авдаг онцгой давуу талууд

Реклам сурталчилгаа

Ассоциациас төлөвлөсөн PR-ийн кoмпанит ажилд оролцох, эрхлэн гаргах ном, сэтгүүл, веб сайт болон бусад мэдээллийн хэрэгслүүдээр реклам сурталчилгаагаа 5-15%-ийн хөнгөлөлттэй үнээр / гишүүнчлэлийн ангиллаас хамааран/ байршуулж олон нийтэд хүргэнэ.

Мэдээлэл, харилцаа холбоо

Олон нийтийн болон аж ахуйн нэгж байгууллагын хамтын ажиллагааны тухай мэдээ, мэдээллүүдийн жилийн үр дүнгийн тайлан, төлөвлөгөө, үйл ажиллагааны явцын мэдээтэй танилцах. Ассоциацийн гишүүдийн бүртгэлийн мэдээлэлд тулгуурлан өөрийн компани болон зохион байгуулж буй үйл ажиллагаа, худалдаа, үйлчилгээний талаар мэдээ, мэдээллийг нийт гишүүдэд цаг алдалгүй хүргэх боломжоор хангана.

Гадаад харилцаа

Олон улсын байгууллага, компаниудтай үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны харилцаа холбоо тогтооход дэмжлэг авах, ассоциацийн шугамаар төсөл, хөтөлбөрт хөрөнгө оруулах боломжийн тухай мэдээлэл авах, төслөө хөрөнгө оруулагчдад танилцуулах, гадаад орнуудад зохион байгуулагдах барилгын үзэсгэлэн яармаг, танилцах аялал, техникийн семинарт хамрагдах

Төр засгийн бодлогод санал өгөх

Барилга, хот байгуулалтын үйл ажиллагаатай холбоотой бодлогын баримт бичиг, төсөл хөтөлбөр боловсруулахад өөрсдийн үйл ажиллагаанд нөлөөлөх санал өгөх, ассоциацийн удирдах зөвлөл, бодлого ба мэргэжлийн хороодуудад нэр дэвшин өрсөлдөх, бодлого боловсруулах үндэсний зөвлөл, ажлын хэсэгт салбарыг төлөөлөн оролцох боломжоор хангагдана.

Компанийн засаглал, менежмент

Ажилтан ба байгууллагад чиглэсэн сургалт зохион байгуулах, хүний нөөцийн бүрдүүлэлтэд туслах, дэлхийн компаниудтай өрсөлдөхүйц чадвартай болоход дэмжлэг үзүүлнэ.

Нээлттэй цаг

Нээлттэй цагийн мэдээ, мэдээлэл

Хамтын ажиллагаа

Бидний хамтран ажилладаг байгууллагууд