Захирлын зураг
МБҮА ТББ ТББ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ
Н.БАЯРСАЙХАН

2023 оны 6-р сарын 19

Мэндчилгээ

Улс эх орны эдийн засаг, бүтээн байгуулалтын салбарын түүчээлэгч болох "БАРИЛГЫН САЛБАРЫН 97 ЖИЛИЙН ОЙ" тохиож буйтаа холбогдуулан салбарын бодлогыг тодорхойлогчид, шийдвэр гаргагчид, төр ба төрийн бус байгууллагуудын удирдлагууд, ажилтнууд, эрин зууныг бүтээн байгуулагч хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгж, байгууллагууд инженерүүд, барилгачид, МБҮА ТББ-ын гишүүн байгууллагууд, ажлын албаны хамт олон, нийт хэрэглэгчид, үйлчлүүлэгчид Та бүхэндээ Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт ойн баярын мэндийг хүргэж байгааг хүлээн авна уу.

МБҮА ТББ нь барилгын салбарын бизнес эрхлэгчдийн томоохон төлөөллийн хувьд эдийн засгийг тогтворжуулах, хууль эрх зүйн болон бизнесийн хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, дэлхийн улс орнуудад түгсэн шинэ техник, технологи, стандартыг нэвтрүүлэх, агаарын бохирдол, эрчим хүчний хэмнэлттэй ногоон барилга, замын түгжрэл, нийслэлийн бүтээн байгуулалт, гэр хорооллын дахин төлөвлөлтөд тулгамдаж буй хүндрэлийг шийдвэрлэх асуудлыг байгууллагынхаа Стратеги төлөвлөгөөндөө тусгаснаар хэрэгжүүлэн ажиллаж байна.

Барилга, хот байгуулалтын Сайдын 2023 оны 14 дүгээр тушаалаар байгуулагдсан "Ажлын хэсэг" нь "Монголын Барилгын Үндэсний Ассоциаци" ТББ болон бусад төрийн бус байгууллагуудтай байгуулсан гэрээний биелэлтэд хяналт-шинжилгээг хийж, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 206, 2021 оны 374 дүгээр тогтоолоор батлагдсан "Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээг хийх нийт нийтлэг журам"-ын хүрээнд "ТОДОРХОЙ ҮР ДҮНД ХҮРСЭН" гэж үнэлсний дагуу гэрээг үргэлжлүүлэн байгуулахаар болсон билээ. Энэ үнэлгээ нь МБҮА ТББ ба түүний түншлэгч ТББ-ууд нь дүрэм, журмын дагуу ажилласныг салбарын яам нь сайшааж, дахин итгэл хүлээлгэн хамтран ажиллах болсныг харууллаа.

Бид өнгөрсөн хугацаанд дотоодын хамтын ажиллагаанаас гадна гадаадын хамтын ажиллагаан дээрээ ихээхэн ахиц дэвшилтийг гаргасан бөгөөд ХБНГУ-ын БИ БИ ВИ ИНТЕРНЭЙШНЛ (BBW)-ийн сэргээгдэх эрчим хүчний техникийн семинарыг 8 жил дараалан зохион байгуулж, улмаар Монгол Улсад төвлөрсөн эрчим хүчний системээс үл хамаарсан сэргээгдэх эрчим хүч, түүний дотор нарны эрчим хүчийг ашигладаг барилгыг барих, барилгын дулаалгад байгалийн гаралтай хонины ноосны дулаалгын болон бусад барилгын материалыг ашиглах, ХБНГУ-ын өндөр технологийн инженерингийн технологийг Монголын сэргээгдэх эрчим хүчний нөөц болон түүхий эдийн онцлогтой хослуулсан барилгыг барих технологийг боловсруулах судалгааны ажлыг эхлүүлэхээр болоод байна.

Бид АЗИЙН БА БАРУУН НОМХОН ДАЛАЙН ГЭРЭЭЛЭГЧДИЙН АССОЦИАЦИУДЫН ОЛОН УЛСЫН НИЙГЭМЛЭГ (IFAWPCA)-ИЙН 42 дахь Дунд хугацааны чуулган, "ТОГТВОРТОЙ БАРИЛГЫН ЭРИН" Олон Улсын Форумыг 2023.06.14-17-нд эх орондоо анх удаа зохион байгуулсан нь Азийн ба номхон далайн орнууд, түүний дотор Азийн Гэрээлэгчдийн Ассоциациудад МОНГОЛ УЛСАА болон МАНАЙ УЛСЫН БАРИЛГА, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН КОМПАНИУДЫН ХҮЧИН ЧАДАЛ, ХӨГЖИЛ ДЭВШИЛ, ЧАДАВХИ ямар түвшинд байгааг таниулахаас гадна, IFAWPCA-ийн хүрээлэлд өөрийн цар хүрээгээ тэлж чадсан нь МБҮА ТББ-ын хувьд НЭР ТӨРИЙН ХЭРЭГ БАЙЛАА. Мөн уг чуулганыг Монгол Улсад хийснээр "МОНГОЛД ЗОЧЛОХ 2023" бодлогыг дэмжиж, зочлох үйлчилгээний салбарт худалдан авалтын хөрөнгө оруулалтыг хийсэн үйл явдал боллоо. Уг олон улсын форумаар бидэнд тулгамдсан барилга, хот байгуулалтын салбарт тулгамдаж буй олон арван асуудлын шийдлийг олохын зэрэгцээ хүрэлцэн ирсэн экспертүүдээс мэдлэг мэдээлэл, туршлагаа солилцох, харилцан хамтран ажиллах гарц гаргалгаа байгааг олж харсан болно.

Түүнчлэн, БНХАУ-ЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭЛЭГЧДИЙН ХОЛБОО (CHINСA)-ны жил бүр зохион байгуулдаг "ОЛОН УЛСЫН БАРИЛГЫН САЛБАРЫН ДЭД БҮТЭЦ БОЛОН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ"-ын форумд оролцож, хоёр холбооны хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэх, хоёр улсын Засгийн газрын хамтарсан бизнесийн форум, үзэсгэлэн яармагийг зохион байгуулах тал дээр санаа санаачилгыг гарган ажиллахаас гадна гурван улсыг холбосон дэд бүтэц, барилга, логистикийн төвүүдийн бүтээн байгуулалтыг барих, уг бүтээн байгуулалтад хоёр холбоодын компаниудыг хамтран оролцуулах боломжийг эрэлхийлэхээр тогтлоо.

Улмаар МБҮА ТББ нь Олон Улсын Зөвлөх Инженерүүдийн Холбоо (ФИДИК)-нд элсэхээр IFAWPCA, БХБЯ-ны дэмжлэгийг авсны дагуу Монгол Улсыг төлөөлөх Үндэсний гишүүн холбоо болох, ФИДИК-ээс олгодог зөвшөөрлийг Монгол Улсдаа олгох нөхцөлийг бүрдүүлэх, барилга, хот байгуулалтын салбарт ФИДИК-ийн гэрээг хэрэгжүүлэх, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, сурган чадавхжуулах зэрэг ажлыг зохион байгуулж салбарын үйл ажиллагаанд оролцогч хөрөнгө оруулагч, захиалагч, гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч нарын хоорондын харилцааг зохицуулах, эрх тэгш байдлыг хангах, хамгаалан ажиллах үүргийг хүлээх гэж байна. Энэ нь Монгол Улсын барилгын салбарт Олон улсын гэрээ, эрх зүйн орчныг стандартын дагуу хэрэгжүүлснээр шинэ дэвшил, эргэлтийг авчрах таатай нөхцөлийг бүрдүүлэх юм.

Та бүхэндээ "БАРИЛГЫН САЛБАРЫН 97 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД"-ийг дахин хүргэж, эрүүл энх, арвин их үйлс, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

Салбарын хууль эрх зүйн орчинд шинэчлэл хийх, олон улсын барилгын гэрээний зарчимд нийцүүлэн нэвтрүүлэх, барилгын салбарт сайн засаглалыг бий болгох.

Төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, уялдааг сайжруулах үйл ажиллагааг зохион байгуулах, оролцогч талууд хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх.

Барилгын компаниудын засаглал, өрсөлдөх чадварыг сайжруулах, мэргэжилтний ур чадварыг дээшлүүлэх, дэвшилтэт технологи, ноу-хауг нэвтрүүлэх.

Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, барилгын эрэлтийг өсгөх, зах зээлийг идэвхжүүлэх ажлыг зохион байгуулах.

Бүтэц, бүрэлдэхүүн

Д.Цэрэнжигмэд
Д.Цэрэнжигмэд
Ерөнхий захирал Макс өргөө ХХК
Н.Баярсайхан
Н.Баярсайхан
ТУЗ-ын дарга Цаст Констракшн ХХК

Түүхэн замнал

2009

Монгол Улсын Ерөнхийлөгч болон Засгийн газартай хамтран ажиллав.

2010

Гадаад харилцаагаа тэлж, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллав.

2011

Салбарын хууль, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд томоохон ажлуудыг хийж гүйцэтгэв.

2012

Японы Хоккайдогийн барилгын холбоо, технологийн төвтэй “Хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурж, хамтын ажиллагааны эхлэлийг тавив.

2013

Гишүүдийгээ дэмжиж ажиллав.